Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан-Уул аймагт томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна

2024.03.06
151 үзсэн
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон албаны бусад хүмүүс Азийн хөгжлийн банкны зүүн өмнөд Азийн газрын дарга Мухаммад Эхсан Хан, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, Төсөл хөтөлбөрийн нэгжийн дарга Чандра Арора нарын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд талууд Дарханы хөгжлийг тодорхойлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд идэвх чармайлт гарган хамтран ажилласанд харилцан талархал илэрхийллээ.
АХБ-ны санхжүүжилтээр Дархан-Уул аймагт 2 том төсөл бүрэн хэрэгжсэн бол 1 төсөл энэ онд хэрэгжих дуусах юм.
– Нийт 3.8 тэрбум төгрөгөөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” байгуулагдан 25 байнгын ажлын байр бий болж, ХБ-тэй 5100 гаруй иргэн онцлогтоо тохирсон үйлчилгээг авч эхлээд байна.
– Тус банкны хөнгөлөлттэй зээлээр Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг 100 хувь шинэчлэснээр Монголдоо анх удаа бохир усыг 98 хувь цэвэршүүлэн гаргаж байна.
– 10.2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар багт 960 хүүхдийн Эко сургууль барих ажлыг 2024 онд дуусгахаар ажиллаж байна.
Цаашид “Эко сургууль ашиглалтад орсны дараа үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг АХБ-наас шийдвэрлэнэ. 2025 онд дараагийн 5 жилийн хөгжлийн стратегаа боловсруулахдаа салбар яамдтай хамтран шийдлүүдийг тодорхойлно. Орон нутгаас тавьж буй саналуудыг тусган хэрэгцээ шаардлагыг ярилцана” гэж Газрын дарга Мухаммад Эхсан Хан хэллээ.
Аймаг орон нутгаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтан албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг ЗГ-ын бодлоготой уялдуулан ирэх 4 сарын 1-нээс шийдвэрлэхээр боллоо.