Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймагт анх удаа lider дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг хийжээ

2024.03.12
58 үзсэн
Өндөр нарийвчлалтай төхөөрөмж буюу LIDER дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг өнгөрсөн онд манай аймагт хийсэн. Азийн хөгжлийн банк, ОБЕГ, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар хамтран хэрэгжүүлж буй “Аймаг хотын ус зайлуулах дэд бүтцийн төлөвлөлт, үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах” төслийн хүрээнд 2 сарын хугацаанд хийгдсэн тус хэмжилт судалгааны үр дүнг өнөөдөр талууд хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга замаа тодорхойлж байна.
Дархан-Уул аймаг үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал 2021-2023 онд аймгийн хэмжээнд нийт 9 байршилд 5813м урт үерийн даланг 5.5 тэр бум төгрөгөөр сэргээж, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Үүний үр дүнд үер усны аюулд өртөж болзошгүй айл өрхүүдийг эрсдэлээс сэргийлсэн нь өнгөрсөн зуны их борооны үеэр харагдсаныг албаныхан онцолж байна. Гэвч цаашид байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг боломжит хэмжээнд урьдчилан тооцоолж техник технолгийн дэвшлийг зөв ашигласнаар эрсдэлийн менежментийг оновчтой үнэлж, удирдах эерэг талтай гэлээ.
LIDER дрон нь 15 см орчим өндөр нарийвчлалтай, 1 м орчим орон зайн нарийвчлалтай том талбайн гадаргуугийн өндрийн зураглал боловсруулдаг, мэдээллийг түргэн шуурхай цуглуулах боломжтой европын 20 орчим оронд өргөн ашиглагддаг байна.