Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дарханд “Жишиг цахим аймаг төсөл” хэрэгжиж байна

2024.02.28
90 үзсэн
Цахим хөгжил харилцаа холбоны яамнаас цахимжилтийг эрчимжүүлэх чиглэлээр олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд салбарын сайдын тушаалаар “Цахим аймаг” бодлогын зөвлөмж батлагдсан байдаг. Өнгөрсөн жил 21 аймагт ажилласан судалгаан дээр суурилан энэ жил “Жишиг цахим аймаг төсөл”-ийг Дархан-Уул, Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу ЦХХХЯ болон Үндэсний Дата төв, И-Монголиа хамтран манай аймагт ажиллаж байна.
Дархан-Уул аймагт цахимжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа. Дархан-Уул аймагт 12 байршилд “ХУРДАН” төвийг байгуулснаар иргэд 94 төрлийн лавлагаа тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 55 байгууллагын 790 гаруй үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон юм.
Цахим үйлчилгээг ийнхүү иргэдэд үзүүлэхэд төрийн байгууллагууд технологи талаасаа шийдэгдсэн. Харин одоо хоорондын харилцан уялдааг сайжруулах шаардлагатай байна.