Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүссэн тоног төхөөрөмжөө эргэн төлөх нөхцөлөөр авах боломжийг олгоно

2024.03.04
111 үзсэн
“Бичил, үйлдвэр, үйлчилгээг дэмжих тоног төхөөрөмж” төслийн хүрээнд энэ онд Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулагдлаа.
Төслийн зорилго нь тоног төхөөрөмж шаардлагатай иргэдэд өөрсдийнх нь хүссэн тоног төхөөрөмжийг олгох, төлбөрийн болон хүүний дарамтгүй эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, орон нутагт шаардлагатай үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих явдал юм.
Уулзалтын үеэр ХАА-н чиглэлийн үйлдвэрлэл болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд шаардлагатай 100 сая хүртэлх өртөг бүхий тоног төхөөрөмжийг бичил бизнес эрхлэгчдийн саналын дагуу худалдан авч 5 жилийн хугацаанд хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгох нийт 5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн саналыг хүлээн авах болсоныг дуулгалаа.
Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчид ХХААГ-н 99855557 утсанд холбогдон төслөө ирүүлэх боломжтой.