Нийт нутгаар хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас орон нутагт малын тэжээлийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн.
Манай аймагт нийт 56 тонн тэжээл хувиарласнаас:
Дархан сум- 8 тонн
Хонгор сум- 26 тонн
Шарын гол сум- 8 тонн
Орхон сум- 14 тонн-г тус тус олгохоор шийдвэрлэж өнөөдөр /2024.02.20/ хувиарийн дагуу олгож эхэллээ.