Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

МУГД Д.Гүржавын нэрэмжит насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн аваргуудаа тодрууллаа

2024.02.18
60 үзсэн

Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ хамтран МУГД Д.Гүржавын нэрэмжит насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгаас эрэгтэй 18 баг, эмэгтэй 8 баг оролцож 4 өдрийн турш өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
Эмэгтэй төрөлд 8 баг өрсөлдсөнөөс:
3-р байр О.Алтантуяа дасгалжуулагчтай Орхон сумын баг
2-р байр Э.Нэргүй дасгалжуулагчтай Дархан Дулааны Цахилгаан Станцын баг
1-р байр Ц.Цолмон дасгалжуулагчтай МУИС-ын баг тамирчид шалгарсан бол
Эрэгтэй төрөлд 18 баг өрсөлдсөнөөс:
3-р байр Б.Анхбаяр дасгалжуулагчтай “Бид нэг зорилготой залуус” баг
2-р байр Б.Цолмонбаатар дасгалжуулагчтай “Money-T” баг
1-р байр Д.Мандсайхан дасгалжуулагчтай “Орхон дэвшил” баг тамирчид тус тус шалгарлаа.
Шилдэг эмэгтэй тоглогчоор- Б.Соёлоо “МУИС” багийн тамирчин
Шилдэг эрэгтэй тоглогчоор Б.Алтанбагана нар тодорлоо.
Шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, БТСГ-ын дарга А.Амараа болон МУГД Д.Гүржав нар гардууллаа.