Дархан-Уул аймгийн нийт нутгаар 10 баллын жигд цасан бүрхүүлтэй, цасны дундаж өндөр 5-10 см, хунгар газар 25-47 см, тал газар 14-19 см, цасны дундаж нягт 0.12-0.19 гр/см3, хамгийн их нягт нь 0.20-0.34 гр/см3 байна.
Засгийн газрын Ган зудын байдалд үнэлгээ хийх журмын шалгуур үзүүлэлтээр зудын байдлыг үнэлэхэд нийт нутгаар цас орж зарим газар шуурч цас хөрлөж хатуурсан боловч хаваржилт ХЭВИЙН байна.
Цаашид цас орж, цасны зузаан нэмэгдвэл Орхон сумын Бүрэн толгой, Дардай нуур газраар хүндэрч болзошгүй байна.