Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.04.29-ний өдрийн шуурхай хурлын биелэлт

2024.06.04
174 үзсэн

2019.05.03 Дархан

Өгсөн үүрэг даалгавар Хэрэгжилт Хариуцах хэлтэсагентлаг
1. Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар 2019 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэх тул хуралдааны бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах хэрэгтэй байна. Бэлтгэл ажлын хүрээнд 2019 оны орон нутгийн төсвийн тодотголын материалыг боловсруулж аймгийнЗасаг даргад танилцуулсан. Тэргүүлэгчдийн хурал, Төсвийн хяналтын хороо, Төрийн аудитын газарт танилцуулах материалыг бэлтгэж байна. СТСХ, ХОХБТХ
2. 2019 оны орон нутгийн төсвийн тодотголыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө УИХ-ын гишүүдийн саналыг авах хэрэгтэй. УИХ-ын гишүүдээс саналыг авахаар ажиллаж байна. СТСХ, ХОХБТХ
3. Төсвийн тодотголын өмнө төсвийн орлогын бүрдүүлэлттэй холбоотой буцаалт хийнэ. (176 сая төгрөг) ХХОАТ-ын буцаан олголтоор нийт 2731 иргэнд 1674,5 сая төгрөгийг олгохоос аймгийн Засаг даргын үүрэг болгосны дагуу Дархан сумын 2441 иргэний 1474,1 сая төгрөгийн буцаан олголтыг 9 арилжааны банкаар 2019.05.03-ны өдөр олголоо. СТСХ, ХОХБТХ
4. Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотой Захирамж, Тушаал боловсруулах хэрэгтэй. Эрдмийн баяр тэмдэглэх тухай аймгийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан хэлтсийн дарга нараар тойруулж дууссан. НБХБСУГ
5. 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор тендер, сонгон шалгаруулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу сонгон шалгаруулалтын ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын ажлуудыг жигдрүүлэх зорилгоор уртасгасан цагаар албан хаагчид ажиллаж байна. ХОХБТХ, ОНӨГ
6. “Дархан хот байгуулалт Барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Мэргэжлийн хяналтын газартай ажлын уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэйбайна. Дархан-Уул аймгийн Дархан сумын хэмжээнд хийгдэж байгаа дараах бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр аймгийн Засаг дарга болон Засаг даргын орлогчид ХОХБТХ, ГХБХБГ, ДХБЗГазар ОНӨААТҮГ хамтран танилцууллаа. Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилга, АШУҮИС-ийн урдах 4-н замын уулзвар болон авто замын өргөтгөлийн ажил,Их сургуулийн дэргэдэх 331м шороон замыг хатуу хучилттай болгох ажил/Дархан сум 13-р баг/,

15-р багийн төвийн барилга угсралтын ажил,

Дархан сумын 12-дугаар багийн 16 дугаар байрны зоорийн давхрын ИШС-ний засварын ажил,

11,12-р Багийн төвийн барилга угсралтын ажил,

13,14,16-р Багийн төвийн барилга угсралтын ажил,

Авто зогсоолын өргөтгөлийн ажил /Дархан сум 16-р баг Дархан 50 цогцолбор,

100 хүүхдийн цэцэрлэгийн засварын ажил /Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилга/,

Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил /Дархан сум 7,8 дугаар баг/УДДТ-1,2,

Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил /Дархан сум 7,8 дугаар баг/УДДТ-3,

Дахин төлөвлөлтийн хүрээнд 60 айлын орон сууцны барилгын ажил,

Сайжруулсан шороон замыг хатуу хучилттай болгох 2 үе шатны ажил 1.647 км Дархан сумын 3-р баг

Дархан хот байгуулалтБарилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ
7. Цахим тендерээр шалгарч буй байгууллагыг хурдан ажилд нь оруулах хэрэгтэй байна. ОНӨГ-аас ирүүлсэн 2 ажлын зөвлөмжийн дагуу 2 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллалаа. Гэрээ байгуулсан гүйцэтгэгч нарын гүйцэтгэлийг гаргаж санхүүжилтийг олгон ажиллаж байна. ХОХБТХ, ОНӨГ
8. Хаврын мод тарих ажлыг эрчимжүүлж иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах хэрэгтэй байна. -Хаврын мод тарилтын /2019.04.29/ талбай сонгох болон зохион байгуулалтын асуудлаар хурлыг хийсэн. Хуралд аймгийн НААҮГ, БОАЖГ, Дархан сумын ЗДТГ, Дархан СӨХ-н мастер холбоодын төлөөлөл оролцож хурлаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган баталсан. -Хонгор сумын Моностой нөхөрлөлийн ахлагч Г.Цэдэндаштай мод суулгац худалдан авах тухай захиалагчийн гэрээг хийсэн. /250 ширхэг нарс/ -Аймгийн Мэдээлэл технологийн албатай хамтран “Дархан-Уул аймаг” цахим сайтад мод тарих үндэсний өдрийн банарыг бэлтгэн байршуулсан. Захирагчийн албаМэдээлэл технологийн алба
9. Хаврын хуурайшилттай холбоотойгоор хотын ногоон байгууламжийн усалгааг чанартай хийж гүйцэтгэх, хяналт тавих хэрэгтэй байна. Аймгийн Нийтийн Аж ахуй үйлчилгээний газар нь“Хаврын цэнэг” усалгааг 2019 оны 04 сарын 01-нээс 22 байршилд 3-4 удаагийн давтамжтайгаар 105 рейс буюу 525тн усаар хийж дуусгасан. Цаашид 2019 оны 05 сарын 1-ний өдрөөс НААҮГ-ын даргын баталсан хуваарийн дагуу усалгааны ажил хот дотор үргэлжилнэ. Захирагчийн албаНААҮГ
10. Сумдын Засаг дарга нар сумандаа тогтвор суурьшилтай ажиллах хэрэгтэй байна. Тайлант хугацаанд арга хэмжээний төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаануудад оролцож, тогтвор суурьшилтай ажилласан. ТЗУХСумдын ЗДТГ
11. Агентлагийн дарга наражлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах, үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгтэй байна. Агентлагийн дарга нарт энэ талаар чиглэл өгсөн. Томилолтоор ажиллах тохиолдолд аймгийн ЗДТГ-ын даргад мэдэгдэж, түүний дараагаар аймгийн Засаг даргаар томилолтоо батлуулах талаар зөвлөмж хүргүүлсэн. ХШҮДАХАймгийн ЗДТГын хэлтсүүд
12. Зарим агентлагийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн мэдээг 2019 оны 05 дугаар сард аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат судлах хэрэгтэй байна. 2019 оны 1 дүгээр улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан 80 хувиас доош үнэлэгдсэн сум, агентлагуудыг 5 дугаар сард аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулахаар шийдвэрлэсэн. ТЗУХ
13. Морин эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Уул уурхайн компаниуд ажлаа эхлүүлж байна. 26 морин эргүүл ОБГ болон Сум дундын Цагдаагийн хэлтэст тогтмол мэдээ өгч ажиллаж байна. ХОХБТХБОАЖГ
14. Орхон сумын ИТХ-ын даргыг Засаг дарга Б.Алтансарнай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргатай уулзуулах хэрэгтэй байна. Хэрэгжилтийг хангаж ажилласан. Орхон сумын ЗДТГ
15. Иргэдийн үнээг (100 үнээ) хээлтүүлэх ажил ямар шатанд явж буй тухай мэдээллийг өгөх хэрэгтэй байна. Гэрээ хийгдсэн. Уг ажилд Малын удмын сантай хамтарч ажиллах асуудлаар тодруулга өгөх хэрэгтэй байна. Өгөөгүй ХОХБТХХХАГ
16. Орхон сумын ИТХдахь МАН-ын бүлэгтэй аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд уулзаж төлөвлөгдсөн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд уулзалт хийж тодорхой шийдвэр гаргасан. Т.Ганболд Аймгийн Засаг даргын орлогч
17. Хонгор сумын уринштай талбайг түрээслэх асуудлыг ямар хэлбэрээр явуулах тухай мэдээллийг өгөх хэрэгтэй байна. Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд уулзалт хийж түрээслэхгүй байх шийдвэр гаргасан. Т.Ганболд Аймгийн Засаг даргын орлогч
18. Багийн төвийн барилга, Төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр аймгийн Засаг дарга болон Засаг даргын орлогчид дээрх обьектүүдийг үзүүлж танилцуулсан. ОНӨГ, “Дархан хот байгуулалтБарилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ
19. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөтийн хэлтэсболон Орон нутгийн өмчийн газар “Дархан хот байгуулалт, Барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Н.Батсайханы ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Засаг даргын орлогч Т.Ганболд даргаар ахлуулсан ажлын хэсэг 2019.05.03-ны өдөр Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газарОНӨААТҮГ-ын хамт хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй ажлуудтай танилцаж ажил эрчимжүүлэх тухай чиглэлийг өгч ажиллаж байна. ХОХБТХ, ОНӨГ
21. Захирагчийн алба Дархан сумын нутаг дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй хашааг буулгах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Дархан сумын хэмжээнд барилгын зориулалтаар газар авсан иргэн, хуулийн этгээдүүдтэй 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ГХБХБГ-ны холбогдох мэргэжилтэн уулзсан.

  • 1.Барилгын ажил эхлээгүй 9 иргэн, хуулийн этгээдэд барилгын түр хашааг 5 дугаар сарын 10-ны дотор буулгаж, ухсан нүхийг булж ажиллах тухай ЗАА, ГХБХБГ-ын албан бичгүүдийг хүргүүлсэн. 4 иргэн, хуулийн этгээд 5-6 дугаар сард багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
  • -Дархан сумын 9 дүгээр баг иргэн Отгон
  • -Дархан сумын 14 дүгээр баг Содон сэтгэмж ХХК
  • -Дархан сумын 10 дугаар баг иргэн Дэнсмаа
  • -Дархан сумын 15 дугаар баг Бурхан халдун ХХК
  • 2.Барилга, үйлчилгээний чиглэлээр үргэлжилж байгаа газар эзэмшигч иргэн хуулийн этгээдийг барилгын түр хашааны өнгө үзэмжийг сайжруулж, эвдрэл гэмтлийг засаж сайжруулах тухай хугацаатай албан бичгүүдийг өгсөн.

Энэ хугацаанд Дархан сумын 13 дугаар багт байрлах Номин холдинг ХХК барилгын түр хашааг буулгаж авсан. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түр хашааг албадан буулгаж, ухсан нүхийг булах ажлыг эхлүүлэнэ.

Захирагчийн алба
23 Агентлагийн дарга нарын ажлын цаг ашиглалтад хяналт тавьж анхаарч ажиллах хэрэгтэй байна. Агентлагийн дарга нарт энэ талаар чиглэл өгсөн. Томилолтоор ажиллах тохиолдолд аймгийн ЗДТГ-ын даргад мэдэгдэж, түүний дараагаар аймгийн Засаг даргаар томилолтоо батлуулах талаар зөвлөмж хүргүүлсэн. ХШҮДАХ, Аймгийн ЗДТГын хэлтсүүд
24. Агентлагийн дарга нарын томилолтыг ЗДТГ-ын дарга урьдчилан хянасан тохиолдолд Засаг дарга гарын үсэг зурна. Иймд агентлагийн дарга нар гадаад, дотоод томилолтын тайланг Засаг даргад тогтмол ирүүлж байх хэрэгтэй байна. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний сум, агентлагийн дарга нарт мөрдөж ажиллах талаар чиглэл хүргүүлсэн. ТЗУХ

ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦСАН: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ

ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

ХЭРЭГЖИЛТИЙГ НЭГТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Ц.БОЛОРТУУЛ