Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.03.11-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2024.11.04
45 үзсэн

2019 оны 03 дугаар сарын 11                                               № 07                                    Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг даргын орлогч Т.Ганболд удирдаж, хуралд нийт 18 удирдах албан тушаалтнууд оролцохоос 15 оролцож хуралдааны ирц 83.3 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.Хэлтэс, алба, сумдын дарга нарын өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

АСУУЛТ, ХАРИУЛТ:

С.Насанбат: БСШУСЯ-ны сайдтай 2019.03.13-ны өдөр уулзах уулзалтын цаг авах ажлыг зохион байгуулах. /НБХ/

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлтэс, агентлагийн дарга, сумдын Засаг дарга нар өөрсдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаараа тодорхой мэдээлэл өгч хуваарийн дагуу оролцох. /МТА/

Орон сууцны контор байгуулах эсэх талаар Улаанбаатар хотын 2 компанийн захирлууд 2019.03.11-ний өдрийн 14.00 цагаас аймгийн удирдлагуудтай уулзалт хийнэ. Тэр уулзалтанд Т.Ганболд оролцоно. Орон сууцны контор байгуулах тухай танилцуулгыг 2 компани тус тусдаа танилцуулах болно. Улаанбаатарт хийсэн туршлагатай эхний эрсдэлүүдийг өөрсдөө даана.

2019.03.14-ний өдрийн Ёслолын өргөөний нээлтийн арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулах. /НБХ/

ГБХЗХГ-аас 2019 оныг “Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласан. Гэтэл манай аймгийн бага насны охидын жирэмслэлт улсын хэмжээнд 3-рт жагсагдаж байна. ЭМГ-аа зарласан НҮБ-ын хүн амын сангийн хөндлөнгийн судалгаагаар гэр бүлийн хүчирхийллээр Дархан-Уул аймаг 1-т бичигдэж байна. Тиймээс бодитой ажлуудыг НБХ-тэй хамтраад сум орон нутагтаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө тусгах шаардлагатай байна. Бага насны охидын жирэмслэлтээр 3-т орж байгаа бол тэрхүү судалгааг гаргах ЭМГ-тай хамтарч гаргах, тэрхүү судалгааг НҮБ-ын хүн амын сангаас авч мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Б.Азжаргал дарга баг хороогоор нь дамжуулаад бодитой ажил зохиох шаардлагатай байна./НБХ/

Зарим ААНБ-ууд бүх төсөл хөтөлбөрт хамрагдсан байна. Тиймээс судалгааг, хөтөлбөр, сан тус бүрээр нь гаргаж танилцуулах хэрэгтэй байна. /ХОХБТХ/

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ