Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА” ШИНЭЭР БАЙГУУЛАХАД

2024.11.04
93 үзсэн

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх өргөдөл УБ03 маягт 2 хувь

  1. Нэрийн баталгаажуулалтын хуудас
  2. ТББ үүсгэн байгуулах, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /1-ээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
  3. Төрийн бус байгууллагын дүрэм 3 хувь /Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дагуу/
  4. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагыг томилсон хурлын тэмдэглэл, хурлын тогтоол 2 хувь
  5. Хуулийн этгээдийн харилцах данс нээлгэсэн мэдэгдэл
  6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /22000 төгрөг, Голомт банк 1401002649 тоот дансанд тушаана./
  7. Үүсгэн байгуулагч болон удирдах зөвлөлийн гишүүдийниргэний цахим үнэмлэхийн хуулбар 2 хувь
  8. Эхлэлтийн тайлан тэнцэл 2 хувь

Бусад холбогдох материал /бэлэн мөнгө тушаасан баримт, хөрөнгийн жагсаалт, түрээсийн гэрээ г.м/

Анхаарах зүйлс:

Төрийн бус байгууллагыг дараах иргэн, хуулийн этгээд үүсгэн байгуулна. Үүнд:

  • Төрийн бус байгууллагыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагаас бусад МУ-ын иргэн, хуулийн этгээд өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй.

Гадаадыниргэнхарьяалалгүйхүмүүсийнхувьд:

  • МУ-ын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс МУ-ын хууль, ОУ-ын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасны дагуу ТББ-байгуулах буюу бусад ТББ-д эвлэлдэн нэгдэх эрхтэй.
  • Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 2.5 дахь хэсэгт ”МУ-ын иргэнтэй гэр бүл болсон, 90 хоногоос дээш хугацаагаар МУ-д оршин суугаа гадаадын иргэнийг байнга оршин суугч гэнэ” гэж заасан.

Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл:

  • Төрийн бус байгууллага нь дүрмийн зорилгодоо нийцсэн дараах чиглэлийн үйл ажиллагааг эрхлэнэ.

Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага:

  • соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн чиглэлээр.

Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага:

  • өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллага тус тус хамаарна.

Төрийн бус байгууллагын дүрэм

Төрийн бус байгууллагын дүрэмд дараах зүйлийг тусгана.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан зүйлийг бүрэн тусгана.

  • Төрийн бус байгууллагыннэр, хаяг
  • Төрийн бус байгууллагыгүүсгэнбайгуулсанон ,сар, өдөр
  • Төрийн бус байгууллагын зорилго
  • Төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо
  • Удирдах зөвлөлийн эрх хэмжээ
  • Удирдах зөвлөлийн гишүүдийн доод, дээд хязгаар
  • Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, журам, бүрэн эрхийн хугацаа
  • Удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар
  • Удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц
  • Удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам
  • Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах ,татан буулгах нөхцөл, журам энэ тохиолдолд хөрөнгийг хэрхэх тухай
  • Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам
  • Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага
  • Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна.
  • Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын хувьд дүрэмдээ өөрөөр заагаагүй бол эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна.
  • Удирдах зөвлөл нь таваас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ
  • Үүсгэн байгуулагч нь 1 бол шийдвэр,1-ээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл үйлдэнэ.
  • ТББ-ын хаяг үүсгэн байгуулагчийн гэрийн хаяг байж болно. Өөрийн эзэмшлийн өөр газар, обьект бол гэрчилгээ, түрээсийн байр бол түрээсийн гэрээ /хуулийн этгээдтэй хийсэн бол тамга тэмдэгтэй байх, иргэнтэй хийсэн бол нотариатоор батлуулах/
  • УБ 03 маягт, үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, дүрэмд үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
  • №1,2 цонхноос данс нээх мэдэгдэл авч банкинд очиж дансаа нээлгүүлнэ.
  • Бүрдүүлсэн баримт бичгийг архивын шаардлага хангах хавтсанд хийх.