Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаан боллоо

2024.05.30
102 үзсэн
Аймгийн ИТХ-ын дэргэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн хуралдаан өнөөдөр /2023.12.20/ болж, тус хурлаар 2023 онд хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгийн тухай, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр энэ онд сайн ажилласан оны тэргүүний ажилтан, иргэнийг шалгаруулах, 2024 оны ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, мөн Зөвлөлийн гишүүд цаг үеийн мэдээлэл, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга С.Насанбат хурлын үеэр:
Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төсөв нь байгаль орчин болон ахуйн гамшиг эрсдлээс урьдчилан сэргийлэх, гамшгаас үүдэлтэй хохиролыг бууруулах, үүнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд зарцуулагдах ёстой бөгөөд үүний тулд иргэдийн амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирах, хэмжигдэхүйц үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг онцоллоо.
2023 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс нэн тэргүүнд Дархан-Уул аймгийн хэмжээнд гамшгийн эрсдлийн үнэлгээг ерөнхий болон нарийвчилсан аргаар тодорхойлох ажлуудыг эхлүүлсэн бөгөөд тухайлбал үерийн эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн зудын болон онцгой эрсдэл бүхий салбар болох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжуудын эрсдлийг тодорхойлохоор зорьж байна.
Харин өнөөдрийн хурлаар 2024 оны төлөвлөгөөг боловсруулалтын шатанд буцааж, дараагийн хурлаар хэлэлцэхийн зэрэгцээ хамгийн гол нь аймгийн хэмжээнд өрнөж буй байгалийн болон ахуйн хүрээний эрсдэл, гамшгийн эсрэг бодит ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр ярилцлаа.