Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Тарваган тахлаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2024.10.31
48 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой байгаагаас одоогийн байдлаар 58.1 хувьд нь байгалийн голомтын идэвх өндөр байна.

Аялал жуулчлал, техник технологи, худалдааны сүлжээ хөгжихийн хирээр тарваган тахал өвчин голомт хамаарахгүй, улиралчлалгүйгээр бүртгэгдэж тархвар судлалын хүндрэл үүсгэхээс гадна тарваган тахлын сэжиг илэрсэн өвчтөн шууд

өөрийн биеэр эмнэлгийн байгууллагад очин үзүүлж хавьталын тоог нэмэгдүүлэх, голомтын цар хүрээг ихэсгэх эрсдэл буй болоод байна.

2017 он гарсаар Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдээд байна.Иймд уг халдвараас сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор дараах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг ДААЛГАХ НЬ:

Нэг. Сум, багийн Засаг дарга нарт:

  • 1.Хүн амд тарваган тахлын халдвараас сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, зөвлөмжийг хүргүүлэх арга хэмжээг холбогдох эрүүл мэндийн байгууллага, өрх, сумдын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран хийх
  • 2.Харъяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны цэгүүдэд хяналт хийх
  • 3.Тарвага агнахыг хориглосон хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахад хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах

Хоёр. Эрүүл мэндийн газрын даргад:

  • 1.Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн нөөцийг бүрдүүлэх, нэгжийн бэлэн байдлыг хангах
  • 2.Тарваган тахлын халдвараас сэргийлэх зөвлөмжийг гаргах түгээн дэлгэрүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах

Гурав. Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын дарга нарт:

  • 1.Томоохон худалдааны байгууллагуудад тарваганы мах худалдаалагдах, бусад аймаг орон нутгааас тарваганы мах орж ирэх эрсдлээссэргийлэх хяналтыг хийх
  • 2.Тарвага агнахыг хориглосон хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах

Дөрөв. Аж ахуйн нэгж байгууллагууд, худалдааны төвүүдийн дарга, удирдлагуудад:

  • 1.Тарваганы мах худалдаалагдах, бусад аймаг орон нутгаас тарваганы мах орж ирэх эрсдлээс сэргийлэх
  • 2.Дотооддоо сургалт, мэдээллийг зохион байгуулж, ажилтан албан хаагчдад уг халдвараас сэргийлэх мэдлэг олгох

Тав. Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаархи мэдээлэл:

  • 1.Тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын мэдээг 2017 оны 10 дугаар сарын 06-ны дотор Эрүүл мэндийн газарт ирүүлэх

ЗАСАГ ДАРГА                            С.НАСАНБАТ