Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

2024.10.31
50 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

АЛБАН ДААЛГАВАР

2017 оны 02 дугаар                                                       Дугаар 01                                                                      Дархан

сарын 13-ны өдөр

 

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Монголын уламжлалт сар шинийн баярын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, аж, ахуйн нэгж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнснийн тухай, Хүнсний бүтээдэхүүний аюулгүй байдлын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Эрүүл ахуйн тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тус тус үндэслэн ДААЛГАХ нь:

Нэг. Нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах талаар

 

1.1.Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтарч орчны цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээний ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулан, зохих удирдлагаар хангаж, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор зохион байгуулахыг Дархан сумын Засаг даргад,

1.2.Орчны цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээний ажилд тухайн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт төрийн байгууллагууд, баг, аж ахуйн нэгж, иргэдийг бүрэн хамруулан зохих удирдлагаар хангаж 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор зохион байгуулахыг Шарын гол, Хонгор, Орхон сумдын Засаг дарга нарт,

1.3.Өөрийн байгууллагын орчны 50 м газрын зураглалын дагуу цас мөсийг арилгах, цэвэрлэгээ хийх ажлыг 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нарт,

1.4.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-дыг өөрийн эзэмшлийн орчны цас мөс арилгах, хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээнд бүрэн хамруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг аймгийн Захирагчийн албанд,

1.5.Цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотой үр дүнгийн тайланг аймгийн Захирагчийн албанд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөрт багтаан хүргүүлэхийг нийт сумдын Засаг дарга, агентлагийн дарга нарт,

1.6.СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын цас мөс арилгах, хог хаягдлын цэвэрлэгээний ажилд хяналт тавихыг аймгийн Захирагчийн алба, хог хаягдлыг цаг алдалгүй ачиж, хогийн цэгт хүргэж устгахыг аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар тус тус хариуцан зохион байгуулахыг,

 

 

Хоёр. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар

2.1. Хоол хүнсний чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд, ААНБ-дын үйл ажиллагаанд хүнсний аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхийг Мэргэжлийн хяналтын газар, баталгаат жин хэмжүүрээр үйлчилж байгаа эсэхэд хяналт тавихыг Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, е-баримт олголтын чиглэлээр Татварын хэлтэс тус бүр шаардлагатай арга хэмжээ, үйл ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дотор зохион байгуулахыг,

 

 

Гурав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай

3.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах талаар 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 12:00 цагаас 03 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цаг хүртэл хариуцлагтай эргүүлийн хуваарь гарган ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт,

3.2. Дээрх хугацаанд сумын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах талаар аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллахыг Шарын гол, Хонгор, Орхон сумдын Засаг дарга нарт,

Дөрөв. Эрчим хүч, ус, дулааны байгууллагуудын дарга, захирал нарт

4.1. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, ус, дулааны байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг найдвартай хангах, шаардлагатай нөхцөлд холбогдох арга хэмжээг шуурхай авах, удирдан зохион байгуулахыг,

4.2. Үйл ажиллагааны талаар аймгийн хариуцлагатай жижүүрт тухай бүр мэдээлж байхыг,

 

 

Тав. Албан даалгаврын талаар иргэдэд сурталчлан мэдээллэх талаар

5.1. Албан даалгаврыг холбогдох байгууллагад шуурхай хүргэхийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст,

5.2. Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлах ажлыг аймгийн Мэдээлэл, технологийн албанд,

Зургаа. Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл

6.1. Орчны цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээний ажлын талаарх үр дүнг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дотор аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст аймгийн Захирагчийн алба,

6.2. Иргэдэд аюулгүй хүнсний бүтээгдэхүүн, баталгаат жин хэмжүүрээр үйлчилж байгаа талаарх хяналт, шалгалтын дүн мэдээг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дотор аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс,

6.3. Иргэдэд е-баримтын олголтын талаарх хяналт шалгалтын дүн мэдээг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дотор аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст аймгийн Татварын хэлтэс,

6.4. Аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах талаар хийгдэж байгаа ажлын талаарх мэдээг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст аймгийн Цагдаагийн газар, Шарын гол, Хонгор, Орхон сумдын Засаг дарга нар,

6.5. Албан даалгаврын хэрэгжилтийн эцсийн үр дүнг аймгийн ЗДТГ-ын дарга 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэгтгэн аймгийн Засаг даргад танилцуулахыг тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                          С.НАСАНБАТ