Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай

2024.10.31
50 үзсэн

Улсын онцгой комиссын 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ДААЛГАХ нь:

Нэг: Сумдын Засаг дарга нарт:

1.1Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой, шинэлэг ажлуудыг хариуцсан нутаг дэвсгэр, баг бүрт зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг,сурталчилгааг явуулж, дайчлагдан ажиллах мэргэжлийн анги, малчид, иргэдийг өөрийгөө хамгаалах, түймэр унтраах арга ажиллагаанд сургах,

1.2Хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг илрүүлэх, шуурхай мэдээлэх,унтраахзорилгоор сум орон нутгийн хэмжээнд өндрийн харуул, хөдөлгөөнт эргүүл, хяналтыг зохион байгуулах

Хоёр: Аймгийн Онцгой комиссын гишүүн,
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад:

2.1 Ой, хээрийн түймрийн аюултай улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах, аялал, зугаалгаар явах зэрэг арга хэмжээнд байгаль хамгаалагч, мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, галын аюулгүй байдлыг хангаагүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд авсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлж, ажиллах;

2.2 Ой, хээрийн түймрээс хамгаалах шороон болон халз зурвасыг шинээр татах, сэргээх, ойд цэвэрлэгээ хийх ажлыг сум, орон нутаг, ойн мэргэжлийн байгууллага ойн нөхөрлөлүүдтэй хамтран зохион байгуулах;

2.3 Ойн сан бүхий газар нутаг, үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах багаж, хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, заавар зөвлөмж, үүрэг даалгавар өгөх;

2.4 Ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжийн ойн менежментийн төлөвлөгөөнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар тусгасан ажлын биелэлтэд хяналт тавих;

2.5 Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтамжтайгаар явуулж, урьдчилан сэргийлэх ажилд сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, иргэдийн оролцоог хангах;

2.6 Сумын байгаль хамгаалагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж, хариуцсан нутаг дэвсгэртээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгч, хяналт тавьж ажиллах;

Гурав: Аймгийн Онцгой комиссын гишүүн,
Мэргэжлийн хяналтын газрын даргад:

3.1 Ойн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

3.2 Ой, хээрийн түймрийн аюултай улиралд мод бэлтгэл, ойн дагалт баялгийн ашиглалтад хяналт, шалгалт зохион байгуулж, ажиллах;

Дөрөв: Аймгийн Онцгой комиссын гишүүн,
Цагдаагийн газрын даргад:

4.1 Ой, хээрийн түймрийн тохиолдол бүрийг хуулийн хугацаанд шуурхай шалгаж, эзэн холбогдогч, шалтгаан нөхцөлийг тогтоож, гэм буруутай иргэн, хуулийн этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэн олон нийтэд мэдээлж, ажиллах;

4.2 Цаг агаарын хуурайшилтын “аюултай”, “нэн аюултаи” зэрэгт хүрсэн үед аймаг, сумаас гарах замуудад эргүүл, хяналт, шалгалтын цэгийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллуулж, ногоон бүсэд зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, автомашин, техникийн галын аюулгүй байдлыг хангуулж, ажиллах;

4.3 Ой, хээрийн түймрийн үед автомашин, техникийн дайчилгааг хуулийн дагуу зохион байгуулах;

ТавАймгийн онцгой комиссын гишүүн,
Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргад:

5.1 Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хуурайшилтын зэрэглэлийг тогтмол гаргаж иргэд олон нийтэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг телевиз, радио, олон нийтийн сүлжээгээр сурталчлах ажлыг зохион байгуулах;

5.2 Хуурайшилтын зэрэглэл “аюултаи’, “нэн аюултаи ’ зэрэгт хүрсэн үед цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажпыг зохион байгуулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, бэлэн байдлыг хангах;

5.3 Аймгийн нийт нутгийн хуурайшилтын зэрэг, гантай үеийн мэдээлэл, судалгааг нэгтгэн боловсруулж, зураглал гарган тухай бүр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдээлж, иргэдэд багц мессеж үйлчилгээгээр анхааруулга сэрэмжлүүлэг өгч, ажиллах;

Зургаа: Аймгийн онцгой комиссын гишүүн
Мэдээлэл технологийн албаны даргад:

6.1 Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааны ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран болон бие даан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтамжтай зохион байгуулах.

Долоо: Аймгийн Онцгой комиссын орлогч,
Онцгой байдлын газрын даргад даалгах нь:

7.1 Ой, хээрийн түймрийг унтраах техник, тоног төхөөрөмж, холбооны хэрэгсэл, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, түймрийн үед Гамшгаас хамгаалах албад, Мэргэжлийн ангиудыг татан оролцуулах, тэдгээрийг мэргэжлийн удирдлагаар хангаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүн, хүч хэрэгслийн дайчилгааг хуулийн хүрээнд зохион байгуулах;

7.2 Зэвсэгт хүчний анги, орон нутгийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд ой, хээрийн түймэр унтраах сургалт, дадлагыг зохион байгуулах;

7.3 Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, сэрэмжлүүлгийг давтамжтайгаар явуулах, гарсан түймрийг богино хугацаанд унтрааж, цагийн байдлыг тухай бүр нь мэдээлэх;

7.4 Ой, хээрийн түймрийн тохиолдол бүрийг бүртгэж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг нэгтгэж, судалгаа гаргаж, холбогдох байгууллагад мэдээлэх;

Найм. Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчид:

8.1 Ангийн бүрэлдэхүүнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Онцгой байдлын газартай хамтран сургалт, дадлагын ажлыг зохион байгуулах;

Ес. Аж ахуйн нэгж байгуулага, хуулийн этгээдийн дарга нарт

9.1 Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул Ой, хээрийн түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд, оюутан сурагчид, иргэд ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх.

Арав. Ард иргэдэд уриалах нь:

10.1 Ой, хээрийн болон ахуйн гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор газар нутаг өөрсдийн гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, ой хээрийн түймрийн үед холбогдох төрийн байгууллагатай нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, газар нутаг, хувийн эд хөрөнгө, мал амьтан, бэлчээрээ хамгаалан сонор сэрэмжтэй байх;

Арван нэг. Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар

11.1 Албан даалгаврын биелэлтэд үнэлгээ дүгнэлт өгч, дүнг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр танилцуулахыг Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга хурандаа С.Пүрэвсамдан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалан нарт даалгасугай.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ
КОМИССЫН ДАРГА С.НАСАНБАТ