Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Зардал гаргах тухай.

2024.10.31
51 үзсэн

Зардал гаргах тухай

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 7.1, 7.3.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 14.3 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2023 оны 2 дугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах үйл ажиллагааны зардлыг хавсралтаар баталсугай.

2.Шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах зардал 1,204,000 (нэг сая хоёр зуун дөрвөн) мянган төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн  зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын ахлах нягтлан бодогч (Х.Батбаатар)-д зөвшөөрсүгэй.

 3.Зардлыг зориулалтын дагуу зарцуулсан зардлын тооцоо, гүйцэтгэлийг гаргаж,  Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба (Б.Золзаяа)-д тайлагнахыг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл (А.Лхагважаргал)-д үүрэг болгосугай.

ДАРГА                                    О.ХҮРЭЛЧУЛУУН