Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн тамирчин Д.Саруултөгс мөнгөн медаль хүртлээ

2023.10.30
46 үзсэн

 

БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын IV ПАРА наадмаас хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд Монголын тамирчин 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ.
Д.Саруултөгс “Ханжоу-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг хүртэж байна. Дарханчуудынхаа өмнөөс Саруултөгсдөө халуун баяр хүргэе.