Дарханчууд хотынхоо 60 жилийн ойг баярын салютгүй, хүлээн авалт, найр наадамгүйгээр хүүхэд багачуудаа сонссон, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдсэн, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулсан, бусдад тусалсан, сэтгэлийн дэм хайрласан хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд хорт хавдартай, эрүүл мэндийн шалтгаантай 11 хүүхэд тус бүрт эмчилгээнийнх нь зардалд зориулан нэг сая төгрөгийн дэмжлэгийг хотынхоо ойг тохиолдуулан эцэг эхчүүдэд нь өнөөдөр гардуулан өглөө. Энэ бүгд ойгоо тэмдэглэхээр төсөвлөсөн мөнгөнөөс зарцуулагдаж байгаа юм.