Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ХҮҮХДИЙН БАЯРЫН энэ өдөр Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Сагсан бөмбөгийн 3*3-ын шинэ талбайг албан ёсоор нээлээ.
Нээлтэд зориулсан тэмцээнд эрэгтэй 71, эмэгтэй 6 баг оролцож байна.

Тамирчдын хамгийн бага нь 4-р ангийн баг тамирчид байна. Хүүхдүүд чөлөөт цагаа сагсан бөмбөгөөр хичээллэн өнгөрүүлэх стандарт талбайтай болсондоо баяртай байна.

Цэцэрлэгт хүрээлэнд яг ийм стандарт 5 сагсны талбай байгуулагдахаас ийнхүү эхнээсээ ашиглалтад орлоо.