Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

50 ЖИЛ ШИНЭЧЛЭГДЭЭГҮЙ ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ГАЛ ТОГООГ ИЖ БҮРЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА

2025.05.20
29 үзсэн
Зулзагын гол хүүхдийн зуслангийн тохижилтын ажлыг жил бүр шат дараатай хийж хүүхдийн ая тухтай, аюулгүй орчинд амрах нөхцөлийг бүрдүүлсээр байгаа билээ. Өнгөрсөн жилүүдэд амралтын байруудыг засварлаж бүжгийн талбай, задгай театр, сагсны талбайг шинээр байгуулсан. Харин энэ жил 50 жил шинэчлэгдээгүй зуслангийн гал тогоог иж бүрэн шинэчлэн засварлаж байна. Ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Мөн зуслангийн бүсэд стандартын шаардлага хангасан аянга зайлуулагчийг шинээр байршуулах ажил эхэлсэн.