Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

400 хүүхдийг шатрын анхан шатны сургалтад амжилттай хамрууллаа

2023.12.25
55 үзсэн

Шатрын спорт бол өсвөр насныханд чөлөөтэй сэтгэх, сууж сурах, анхаарал төвлөрүүлэх гээд олон сайн чанарыг бий болгодог онцлогтой.

Уих-ын гишүүн ЁЗСХБХ-ны дарга Б.Баттөмөр оюуны спорт болох ШАТРЫН СПОРТ-оор 5 дахь жилдээ  тамирчдыг бэлтгээд байна.

Энэ удаад Дархан сумын ОД цогцолбор сургуулийн 6, 7 ангийн сурагчдын дунд сургалтыг амжилттай зохион байгууллаа.

5 жилийн хугацаанд нийт 18 удаагийн сургалтаар 400 гаруй хүүхдүүдийг шатрын анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулаад байгаа юм. Дасгалжуулагч багшаар шатрын спортын 1-р зэргийн тамирчин, Ардын боловсролын тэргүүний ажилтан О. Ажигцэрэн багш ажиллаж байна.

Шилдэг сурагчдыг “Улаан бэрс” шатрын клубд тамирчнаар сонгон аймаг, улс, олон улсын тэмцээнд оролцуулах зорилготой.

Цаашид клубийн системээ сайжруулж тамирчид бэлтгэх, хөгжүүлэх, уралдаан тэмцээнийг давтамжтай зохион байгуулах талаар анхаарч ажиллаж, 4000 хүүхдийг сургалтад хамруулахаар төлөвлөөд байна.

Тамирчин хүүхдүүд сургалтад хамрагдсанаар шатрын спортоор цаашид үргэлжлүүлэн хичээллэх сонирхолтой байгаагаа хэлсэн юм.
“Улаан Бэрс” шатрын клубээс аймгийн, улсын, олон улсын аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.