Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2025 ОНД ДАРХАНЫ ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 1500 БАГЦ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЖЭЭ

2025.12.26
74 үзсэн
Улиран одож буй 2025 оныхоо ололт амжилтыг дүгнэж, баяр хөөрөө хуваалцахаар Дархан-Уул аймгийн өсвөрийн тамирчдын шинэ жилийн арга хэмжээг АЗДТГ, БТСГ хамтран Дархан Юнайтед Аренад өнөөдөр /2025.12.26/ зохион байгуулж байна. Баярын арга хэмжээнд аймгийн 300 гаруй өсвөрийн тамирчид оролцож байна.
Энэ онд Дарханы тамирчин хүүхдүүд улс аймаг, тив, дэлхийн аваргын тэмцээнээс  1500 багц медалийг авчирсан бахдам амжилт гаргажээ.
Дархан-Уул аймаг 2025 оныг “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээнд тамирчдад мөнгөн урамшуулах олгох, бэлтгэл сургуулилтын заал танхимаар хангах, Зулзагын зусланд өсвөрийн тамирчдын байрыг шинэчлэн засварлах зэрэг олон ажлыг хийсээр байгаа  билээ.