Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2023 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

2023.04.27
52 үзсэн

Аймгийн хэмжээнд 2023 оны 1 дүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Дархан Өргөө политехникийн коллеж дээр өглөө 9 цагаас 17 цагийн хооронд зохион байгуулж байна.

Бүртгүүлэгчид биедээ авч ирэх зүйлс:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. 3*4 хэмжээтэй 2% зураг /цэргийн үүрэгтний үнэмлэх шинээр авах бол/
4. Тавчик /эрүүл мэндийн үзлэгт орох/
Цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд тогтоосон хугацаанд цэрэг татлагадаа хамрагдана уу. Ээлжит цэрэг татлагаас зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.
Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг иргэд та бүхэндээ #УРИАЛЖ байна.