Төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг төрийн албаны 2024 оны гуравдугаар улирлын шалгалт өнөөдөр буюу 9-р сарын 18-нд улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад Дархан-Уул аймгаас 120 иргэн оролцож байна. Шалгалт зохион байгуулах дэд комисс шалгалтад оролцогчдыг таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл хангажээ. Шалгалт аймгийн ЗДТГ-ын Цахим шалгалтын танхимд зохион байгуулагдаж байна.
