Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

100 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас олголоо

2023.08.30
68 үзсэн

 

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын санаачилгаар олон хүүхэдтэй зорилтот бүлгийн айл өрхийн сургуулийн насны хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл олгох зардлыг аймгаас шийдвэрлэн орон нутгийн үйлдвэрлэгч Шүтэн-Уул ХХК-д захиалга өгөн 4-өөс дээш хүүхэд нь ЕБС-д суралцаж байгаа өрхийн 100 хүүхдэд сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас олголоо.
Дархан-Уул аймаг 2021 оноос эхлэн жил бүрийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд багачуудын эрхийг хангах, нийгмийн тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах ажил арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаагийн нэг нь өнөөдрийн үйл ажиллагаа юм.