“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хонгор сумын Салхит багт баригдсан 32-р цэцэрлэг 9-р сарын 1-ээс хүүхэд багачуудаа хүлээж авахад бэлэн боллоо.
Тус цэцэрлэг 4 бүлэг, 22 багш ажилчидтай. Цэцэрлэг ашиглалтад орсноор Хонгор сумын алслагдсан Салхит, Эрхт багийн сургуулийн өмнөх насны 100 хүүхэд ая тухтай, хүүхдэд ээлтэй орчинд суралцах боломж бүрдэж байна.




default