Монгол Улсын Ерөнхийлөгч “Ахмад настны нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Өнөө жил Дархан-Уул аймгаас 100-аас дээш настай 5 азай буурлуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардууллаа. Мөн 95-аас дээш настай 19 ахмад настанд аймгийн Засаг даргын гарын бэлгийг уламжиллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахмад настан зориулсан гарын бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлэгт үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалыг баримтлах үүднээс дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлтгэжээ.




