Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

10 сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарлагдлаа.

2024.05.30
116 үзсэн

 

10 СУЛ ОРОН ТООНД ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.4-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн буюу ахлах түшмэлийн 2, нэгжийн удирдах албан тушаалын 1,  төрийн захиргааны гүйцэтгэх  болон туслах албан тушаалын 7, нийт 10 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зарлагдлаа.

  1. Орон нутгийн өмчийн газрын дарга
  2. Эрүүл мэндийн газрын дарга
  3. Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга
  4. Соёл, урлагийн газрын Соёл, урлагийн хэлтсийн Төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл технологи, цахимжилт хариуцсан ахлах мэргэжилтэн
  5. Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн Орхон Сумын татварын улсын байцаагч
  6. Шарын гол сумын ИТХурлын Мэргэжилтэн
  7. Орхон сумын ИТХурлын Мэргэжилтэн
  8. Шарын гол сумын Засаг даргын Тамгын газар, Шарын гол сумын Хайрхан багийн Нийгмийн ажилтан
  9. Шарын гол сумын Засаг даргын Тамгын газар Шарын гол сумын Дархан багийн Нийгмийн ажилтан
  10. Шарын гол сумын Засаг даргын Тамгын газар Шарын гол сумын Санжинт багийн Нийгмийн ажилтан

#Цахим_бүртгэл: 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагт дуусна.

Линк: https://hh.csc.gov.mn/?sector_id=02001036&offset=1&limit=10

Цахимаар дараах бичиг баримтыг цахимаар  заавал илгээх  шаардлагатай.

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Цээж зураг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг–Төрийн албан хаагч, иргэний Удирдлагын академийн тодорхойлолт (сонгон шалгаруулалтын комисст хандсан, сургалтад хамрагдаж, төгссөн байх хугацаа гэх мэтийг тусгасан)-ыг үндэслэн сонгон шалгаруулалтын бүртгэлд хамруулах эсэхийг шийдвэрлэнэ; Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежерийн диплом тооцохгүй.
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа; /e-mongolia–аас татан авах/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;
  • Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас, Төрийн албаны зөвлөлийн нөөцөд бүртгэсэн тухай тогтоол /зөвхөн нөөцөд бүртгэлтэй иргэний хувьд/;
  • Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар /Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох иргэдэд хамааралгүй./;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нэмэлтээр дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

–    Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал;

–     Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа;

–     Сүүлийн гурван удаагийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн “хангалтгүй” үнэлгээ аваагүй байх.

Дээрх материалыг дутаа ирүүлсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд шалгалтын цахим бүртгэлийг цуцлах үндэслэл болно.

#Шалгалт: 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн  аймгийн ЗДТГ-ын Шалгалтын танхимд хуваарийн дагуу зохион байгуулна.

Холбоо барих дугаар 70373756

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ.