АБТА, БТТА, Спортын мастер Цэрэнжавын ЖИГДЭН агсны нэрэмжит Өсвөр үеийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээн энэ сарын 6,7-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Улаанбаатар- Алдар спорт хороо, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Сүхбаатар зэрэг аймгуудаас гадна Хиагт, Улан-Үдэ, Өвөр Монголын нийт 24 клубын 370 гаруй тамирчид оролцлоо.
Өсвөрийн тамирчдын ур чадвар, хүчийг сорьсон ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн тэмцээний
Шилдэг эрэгтэй тамирчнаар:
ДАРХАН-ЭРХЭТ КЛУБЫН ТАМИРЧИН П.ХҮСЭЛ-ЭРДЭНЭ
Шилдэг эмэгтэй тамирчнаар:
АЛДАР СПОРТ ХОРООНЫ ТАМИРЧИН А.АМАР-ОРЧЛОН
Багийн дүнгээр Нэгдүгээр байр, Алтан медалийг:
Ё.БАТДАРХАН ДАСГАЛЖУУЛАГЧАЙ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БТСГ, ДАРХАН-ЭРХЭТ КЛУБ,
Хоёрдугаар байр, Мөнгөн медалийг:
Б.ЖАРГАЛСАЙХАН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАГ,
Гуравдугаар байр, Хүрэл медалийг:
Э.ОДГАРАВ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ СЭЛЭНГЭ аймгийн баг тус тус эзэллээ.
Өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг уламжлалт тэмцээнийг Дархан-Уул аймгийн Чөлөөт бөхийн холбоо, аймаг, сумын ЗДТГ, Жигдэн агсны үр хүүхэд хамтран ийнхүү 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Баганадант ХХК ажиллалаа.