Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Өнөөдрийн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал дээр аймгийн ОК, ОБГ шуурхай ажиллаж байна

2023.07.25
62 үзсэн
Дархан-Уул аймгийн хэмжээнд орсон усархан борооны улмаас Дархан сумын 6 дугаар багт байрлах 30 айлын орон сууцын зоорын давхарт 25-30 см орчим усанд автсан байсныг Онцгой байдлын газрын алба хаагчид мотопомп ашиглан усыг соруулан ажиллаж байна.
Иргэд аж ахуй нэгж байгууллагын анхааралд:
– Орон сууцны СӨХ хариуцсан ажилчид барилга, хорооллын В1 давхарт ус орохоос сэргийлэх арга хэмжээ авах
-Гэр хорооллын айл өрхүүд, хашаа болон гэрт ус тогтохгүй байхаар усны урсгалыг аюулгүй урсаж өнгөрөх суваг шуудуу татах
– Иргэд гудамж талбайд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.