Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Үндэсний бичиг – Манай хамт олны өв соёл” уралдааны шилдгүүд шалгарлаа

2023.11.29
50 үзсэн

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор Жил бурийн тавдугаар сарын эхний ням гаригийг “Үндэсний бичиг усгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү баярын хүрээнд Дархан-Уул аймгийн БШУГ, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Дархан салбар, Мэргэн шаваа мэргэжил арга зүйн багаас хамтран зохион байгуулсан “Үндэсний бичиг-Манай хамт олны өв соёл” уралдаан шилдгүүдээ тодрууллаа.

Уралдаанд оролцогчид хамт олныхоо хүрээнд үндэсний бичгээ хэрхэн суралцсан, суралцаж байгаа, өвөг дээдсээс үлдээсэн арга зуй, өв уламжлалаа бусдад уриалан, сонирхолтой хэлбэрээр зохиомжилж видео контент хэлбэрээр ирүүлсэн.

Шилдгүүдийг шалгаруулахдаа контентын агуулга, зохиомж, уриалга, олон нийтийн хандалт зэргийг харж шүүгчдийн баг дүгнэжээ. Нийт 20 төрийн болон хувийн хэвшил оролцож,

Тусгай байрыг: Т.Орхонтуяа захиралтай ЕБ-ын 9-р сургуулийн хат олон, Т.Мэдэгсүрэн захиралтай ЕБ-ын 1-р сургуулийн хамт олон , Б.Буянхишиг эрхлэгчтэй 13-р цэцэрлэгийн хамт олон

3-р байранд-Ж.Насанжаргал захиралтай Насан туршийн суралцахуйн төв

2-р байранд- Х.Оюунцэцэг даргатай Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс

Тэргүүн байрыг Х.Баярбилэг захиралтай ЕБ-ын Од цогцолбор сургууль тус тус эзэлжээ.

Уралдааны гол зорилго нь үндэсний бичиг үсэг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлан уриалах, хамт олноороо суралцах, өөрсдийн сурч мэдсэн арга туршлага, өвөг дээдсээс үлдээсэн нандин бүтээлүүдийг олны хүртээл болгоход оршиж байсан юм.