Дархан-Уул аймгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлгээний дүнг аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, аймгийн удирдлагуудад танилцуулна.
- Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Хөгжлийн зорилтот хөтөлбөр, төсөл, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний орон нутагтай холбоотой зорилт, заалтын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
- Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, бусад төрийн байгууллагын болон сумын Засаг даргын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлгээний дүнг аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, удирдлагуудад танилцуулна.
- Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг дээшлүүлэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, удирдамжийн дагуу хяналт шалгалт хийнэ.
- Аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
- “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг нэмэгдүүлнэ.
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал, санаачилга гаргана.
- Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлаг, сумын ЗДТГ-ын болон бусад байгууллагын мэргэжилтнүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар мэргэшил, арга зүйн зөвлөлгөө өгөх, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
- Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлаг, сумдын ЗДТГ болон бусад байгууллагын үйл ажиллагаанд гарч буй ололт амжилт, ажлын сайн эхлэлийг дэмжин дэлгэрүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг үнэн зөв, бодит мэдээллээр хангана.