Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үйл ажиллагаа, чиг үүрэг

2022.05.11
50 үзсэн

3. САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

3.1 Санхүү,төрийн сангийн хэлтэс нь аймгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, төрийн сангийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх ,төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ,үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлыг зохион байгуулах, төсвийн байгууллага болон аж ахуйн нэгжийн санхүү,нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, Засаг даргын дэргэдэх агентлагуудын төсөв санхүүгийн орлого,зарлагын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах,удирдлагаар хангах, хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.1.1 Орон нутгийн төсвийн орлогын талаарх асуудлыг хариуцан ажиллаж, орлогыг төлөвлөх, төсвийнтөсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах , хяналт тавих үйл ажиллагаа

3.1.2 Аймгийн орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийн урсгал зардлыг төлөвлөх, хуваарилах, батлуулах, батлагдсан төсвийг ханган биелүүлэх, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах

3.1.3 Орон нутгийн төсвийн мeнгeн хeрeнгийн удирдлагыг хэрэгжvvлэх, тeрийн сангийн vйлчилгээний чанарыг сайжруулах, улсын болон нэгдсэн тeсвийн гvйцэтгэлийг цаг хугацаанд тайлагнах, vндсэн vvргийнхээ хvрээнд хяналт тавьж, удирдлагаар хангаж төсвийн гүйцэтгэлийн ил тод нээлттэй байдлыг хангах. Төсвийн байгууллагын төсвийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх, төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах түүнд хяналт тавих, төсвийн гүйцэтгэлийн үр ашгийг дээшлүүлэх

3.1.4 Аймаг, сумдын төрийн сангийн үйл ажиллагаанд гарч болзошгүй эрсдлийг бууруулж, төрийн сангийн ажилтангуудын үүрэг, хариуцлага, төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, төлбөр тооцооны хяналтыг сайжруулах.

3.1.5 Орон нутгийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах.

3.1.6 Аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалтын үйл ажиллагаанд СТОУС-ын өөрчлөлтийг нэвртүүлэх, санхүүгийн тайланг батлагдсан маягтаар болон болон цахим И-баланс програмд баталгаажуулах ажлыг зохион байгуулах, удирдлагыг мэдээллээр хангах.