Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна

2023.06.14
87 үзсэн

Ойрын өдрүүдэд говь болон зүүн аймгуудын нутгаар 30 градусыг давж халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд ард, иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа:
-Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх,
-Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
-Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,
-Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэргийлэх,
-Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг ОБЕГ-аас анхааруулж байна.