31-р хороололд буруу төлөвлөлтийн улмаас үерийн аманд айлуудад газар олгосноос тухайн хэсгийн айл өрхүүд үерт автах эрсдэл бодитоор нүүрлэсэн байгааг иргэд шүүмжилсэн.
Иргэдийн гомдлын дагуу холбогдох албаныхан нөхцөл байдлыг өмнө нь судалж үзээд АИТХ-аар эрсдэлтэй хэсэгт 400м доторлогоотой үерийн далан хийх төсвийг батлуулсан. Энэ жилдээ багтаан шинэ даланг барих ажлыг хийнэ гэж аймгийн Засаг дарга хэллээ.
Сүүлийн үед үргэлжилсэн усархаг бороо орж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга холбогдох албаныхантай өнөөдөр /2023.07.06/ Дархан хотын үерийн байгууламжуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгасан юм.