Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үерийн аманд буусан айл өрхүүдийг эрсдэлээс сэргийлэх үүднээс доторлогоотой 400м үерийн даланг энэ жилдээ багтаан барина

2023.07.06
47 үзсэн

31-р хороололд буруу төлөвлөлтийн улмаас үерийн аманд айлуудад газар олгосноос тухайн хэсгийн айл өрхүүд үерт автах эрсдэл бодитоор нүүрлэсэн байгааг иргэд шүүмжилсэн.

Иргэдийн гомдлын дагуу холбогдох албаныхан нөхцөл байдлыг өмнө нь судалж үзээд АИТХ-аар эрсдэлтэй хэсэгт 400м доторлогоотой үерийн далан хийх төсвийг батлуулсан. Энэ жилдээ багтаан шинэ даланг барих ажлыг хийнэ гэж аймгийн Засаг дарга хэллээ.

Сүүлийн үед үргэлжилсэн усархаг бороо орж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга холбогдох албаныхантай өнөөдөр /2023.07.06/ Дархан хотын үерийн байгууламжуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгасан юм.