Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“ЭХ ОРОНЧ СУРАЛЦАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН СУРАГЧИД ДАРХАН-УУЛ АЙМАГ ИРЛЭЭ

2025.04.04
23 үзсэн
ЕБС-ийн сурагчдын эх оронч сэтгэлгээг бэхжүүлэх, үндэсний үзэл санааг нэмэгдүүлэх, зөв монгол хүнийг бэлдэх, улмаар хүүхэд залуусыг эх оронч үзлээр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Эх оронч суралцагч” хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран 5 дахь удаагаа Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЕБС-ийн 250 сурагч Дархан-Уул аймагт хүрэлцэн ирж Зэвсэгт хүчний 330 дугаар анги болон Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр эх оронч сурагч хөтөлбөрт идэвх санаачилгатай ажилласан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 22 дугаар ангийн захирагч ахмад А.Зоригт, Дархан цэргийн хүрээний тээврийн хяналтын зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч С.Батжаргал нарыг батлан хамгаалах яамны “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр шагнан урамшууллаа.
Хүүхэд залууст зориулсан тус хөтөлбөрийг аялал хэлбэрээр зохион байгуулах нь эх орноороо бахархах үзлийг бий болгож байна. “Эх оронч суралцагч” 5 удаагийн хөтөлбөрт нийт 2000 гаруй сурагчдыг хамруулжээ.