Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг танилцуулж байна

2024.02.14
59 үзсэн
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санаачилгаар “Эко Вүүл Хаус ХХК”-ы эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууц барилгын төслийн загвар байрыг танилцуулж байна.
“Эко ноос” ХХК нь модон арагт дулааны алдагдал багатай Канад модон барилгын технологи дээр экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Монгол хонины ноосон барилгын дулаалгын материалыг ашиглаж дулаан алдагдал багатай, эрчим хүчний 61%-ийн хэмнэлттэй ногоон барилгыг орон нутагт нутагшуулж байгаа юм.
Монгол хонины ноосон дулаалгын давуу тал:
Дахин боловсруулагдах
Химийн бодис агуулаагүй
Дулаан тусгаарлах чадвар өндөр
Дуу чимээ тусгаарлалт сайн
Гал дэмждэггүй
Хортон шавжны хамгаалалттай эко бүтээгдэхүүн юм.
Эрчим хүчний хэмнэлттэй байшингийн давуу тал:
Богино хугацаанд барьж угсардаг
Дөрвөн улиралд барих боломжтой
Орчин үеийн интерьерийн шийдэлтэй
Дулаалгын хийц шийдлийг зөв төлөвлөж, дулаан алдагдах бүхий л боломжийг хязгаарласан
Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын ерөнхий системтэй
Мөн хэрэгцээт тавилга, цахилгаан хэрэгслүүдийг багтаасан учраас хувийн эд зүйлсээ аваад л орох боломжтой гэдгээрээ онцлог.
Залуучууд театрын Найрамдал талбайд 2-р сарын 19-ний өдрөөс эхлэн иргэдэд нээлттэй танилцуулагдана. Дарханчууд та бүхнийг урьж байна.
Холбогдох утас: 77888881, 77888882