Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдыг монгол улсын төрийн одон медалиар шагналаа

2023.05.27
46 үзсэн

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Эрчим хүчний салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан ажилчдыг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа. Шагналыг Аймгийн Засаг дарга Б.Азжаргал гардуулж баяр хүргэлээ.

Хөдөлмөрийн хүндэт медалиар:
-Борын Аранзанзул /ДДЦС ТӨХК-ийн Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчин/
-Лхаасүрэнгийн Баасанжаргал /ДДЦС ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн ээлжийн дарга/
-Лувсанзундуйн /Бат-Амгалан ДДЦС ТӨХК-ийн Турбин цехийн ээлжийн дарга/
-Товуугийн Болд /ДДЦС ТӨХК-ийн Химийн цехийн Сүлжээний насосны ээлжийн машинч/
-Чадраабалын Болормаа /ДДЦС ТӨХК-ийн ахмад ажилтан/
-Ваанчигын Ганболд /ДДЦС ТӨХК-ийн Зуухан цехийн Зуухны цахилгаан ба хийн гагнуурчин/
-Гэндэнгийн Ганхуяг /ДДЦС ТӨХК-ийн Хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдал/, /Эрүүл ахуйн инженер/
-Гүнсэнгийн Ганпүрэв /ДДЦС ТӨХК-ийн Цахилгаан цехийн цахилгаан машин/, /ДДЦС ТӨХК-ийн трансформаторын засвар, ороомог хийх монтёр/
-Гантөмөрийн Оюунбилэг /ДДЦС ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн Гэрээ, эрх зүйн мэргэжилтэн/
-Дашнямын Хэрлэн-Ундрага /ДДЦС ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн Тооцооны нягтлан/
-Бямбаагийн Чинбаатар /ДДЦС ТӨХК-ийн Цахилгаан цехийн цахилгаан машин, трансформаторын засварын монтёр/
-Цээпилийн Энхболд /ДДЦС ТӨХК-ийн Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн цахилгааны слесарь/ нар энгэрээ мялаалаа.