Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЭНЭ УДААГИЙН “ЧИНГИС МАСТЕР КРОСС” УРАЛДААНД “МОНГОЛЫН АВТО МАСТЕРУУДЫН ХОЛБОО”-НЫ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ОЛОН ТАМИРЧИН УРАЛДАНА

2025.03.14
34 үзсэн
Монголын Автомастеруудын Холбооны хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн нэр хүндтэй “Чингис Мастер Кросс” уралдаан 23 дах жилдээ явагдахад бэлэн болж Дархан хотын Найрамдал талбайд нээлтээ хийлээ. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж буй тус уралдааны 23 дах гараа маргааш буюу 3-р сарын 15-ны Бямба гарагт 8:30 цагаас эхэлнэ.
Тэмцээний энэ удаагийн онцлог нь УАЗ болон СЕДАН (SUBARU) гэсэн 2 ангиллаар зохион байгуулагдана. Нийт 106 тамирчин 2.7-3.7 км бартаат замыг туулах юм.
Энэхүү уралдаанд УАЗ ангиллын нийт 84 тамирчин уралдахаар хүрэлцэн ирсэн нь “Монголын авто мастеруудын холбоо”-ны түүхэн хамгийн олон тамирчин уралдаж буй тэмцээн болж дээд амжилтыг тогтоогоод байна. Тамирчдын хувьд жил бүр хамгийн их хүлээлттэй, чансаа өндөрт тооцогддог уг тэмцээнд өндөр ач холбогдол өгч зорин оролцдог гэлээ.
Уралдаан Дархан хотоос Сэлэнгэ явах замаар гарч ТАцэгээр баруун эргээд Дарханчуудын сайн мэдэх өндөр станцтай уулын хойд энгэрт болно. Авто спорт сонирхогч Дарханчууд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Монголын Авто Мастеруудын Холбоо -MAF Official
Хамтран зохион байгуулагч: Дархан-Уул аймгийн ЗДТГ, Соёл спорт аялал жуулчлалын газар хамтран ажиллаж байна.