Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Элсэлтийн шалгалт англи хэлний хичээлээр үргэлжилж байна

2024.07.04
248 үзсэн
Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жилийн 12-р анги төгсөж байгаа болон өмнөх жилийн төгсөгч нийт 1327 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.
Энэ жилийн ЭШ-ийн хамгийн их шалгуулагч сонгон өгч буй хичээл бол АНГЛИ хэл юм. Аймгийн хэмжээнд тус хичээлээр нийт 786 хүүхэд шалгалт өгч байна. Өнөөдөр /2024.07.04/ 13:00 цагт Англи хэлний хичээлийн элсэлтийн шалгалт эхэллээ.
Өглөө 10:00 цагт Монголын Түүхийн хичээлийг нийт 19 хүүхэд өгсөн байна. Одоогоор хүүхдүүдийн шалгалтын үйл ажиллагаанд ямар нэг зөрчил, саад гараагүй шалгалт амжилттай зохион байгуулагдаж байна.
Хичээл сонголтоор авч үзвэл:
Математик-762
Монгол хэл-300
Нийгэм-611
Англи хэл-786
Орос хэл-15
Газар зүй-23
Физик-270
Хими-206
Биологи-208
Монгол Улсын түүх-19 шалгуулагч тус тус ЭШ өгөхөөр сонгожээ.
Шалгалтыг Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн хичээлийн Б байранд зохион байгуулж байна. Хуваарийн дагуу ЭШ энэ сарын 4-7-ны өдрүүдэд явагдах юм.
Шалгалтын хуваарь:
Долдугаар сарын 4-нд Пүрэв гарагт
10:00-11:20 Түүх
13:00-14:20 Англи хэл
Долдугаар сарын 5-нд Баасан гарагт
10:00-11:40 Хими
13:00-14:20 Газарзүй
16:30-17:50 Нийгэм судлал
Долдугаар сарын 6-нд Бямба гарагт
10:00-11:20 Биологи
14:00-15:40 Математик
Долдугаар сарын 7-нд Ням гарагт
10:00-11:40 Физик
13:00-14:20 Орос хэл
16:00-17:20 Монгол хэл
ЭШ-ын явцад хянагчаар 61 багш, зохион байгуулагчаар БШУГ-ын ахлах арга зүйчид болон ЕБС-ийн сургалтын менежрүүдээс бүрдсэн 10 хүн, Боловсролын үнэлгээний төвөөс 3, нийт 74 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж байна. Тус шалгалтын үйл ажиллагаа нь Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой юм.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГЧ БУЙ НИЙТ ХҮҮХДҮҮДДЭЭ ШАЛГАЛТАА АМЖИЛТТАЙ ӨГЧ ХҮССЭН ИХ ДЭЭД СУРГУУЛЬДАА ЭЛСЭН ОРОХЫГ ХҮСЬЕ.

[:]