Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд явагдаж буй хоршоог чадавхжуулах сургалтад төвийн бүсийн 150 гаруй гишүүд хамрагдаж байна

2024.06.07
69 үзсэн

[:en]

Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Шинэ эр болон шинэчлэн байгуулагдсан хоршоог чадавхжуулах, бэхжүүлэх хүрээнд хоршооны гишүүдийг сургах, мэдээлэл өгөх сургалтыг төвийн бүсийн хэмжээнд Дархан- Уул аймагт аймагт зохион байгуулж байна.
Сургалтаар гишүүдэд хоршооны засаглал, маркетинг, зээлийн эргэн төлөлт, хоршоо болон хоршооны гишүүдийн малчны татварын тухай, хоршоонд газар олгох үйл ажиллагаа, хоршооны нягтлан бодох бүртгэл, тайлан хоршооны үйл ажиллагаанд ашиглагдах тоног төхөөрөмжийн судалгаа, тэдгээрийн танилцуулга, бизнес төсөл боловсруулах зөвлөмж зэрэг мэдээллийг өглөө.
Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Дархан- Уул аймгийн хэмжээнд 12 хоршооны 1.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судлуулж, 5 хоршооны 370 сая төгрөгийн зээлийг олгож, 7 хоршооны 657.0 сая төгрөгийн зээл судлагдаж байна.
Өнөөдрийн сургалтад Төвийн бүсийн Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн төлөөлөл болох 150 малчин
хоршоологч хамрагдлаа.

[:]