Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгарууллаа

2023.10.14
85 үзсэн

Дархан хотын 62 жилийн ой, “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд 24 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ”, “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон ААНБ, иргэдийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулан, өргөмжлөл, цом гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг бүтээгдэхүүнүүд:
1. “Хүнсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн” Дархан цасхан сүү ХХК, “Жимсний амттай хос зайрмаг”
2. “Хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн” иргэн Б.Нандин-Эрдэнэ, Монгол тимбэрланд гутал”
3. “Шилдэг зөгийн бүтээгдэхүүн” Ухаант зөгийн хурд ХХК, “Мангир цэцгийн зөгийн бал”
4. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл Дархан уулын аав ХХК, “Боргил саван”
5. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн “Нью бейкери цех”
6. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн Хонгор сумын иргэн З.Цэдэнхүү, “Сүүн бүтээгдэхүүн”
7. Газар тариалангийн бүтээгдэхүүн- Орхон сумын иргэн Г. Будалцолмон , “Хүнсний ногоо”
Дархан-Уул аймгийн ХАҮТ-ын шагнал:
1. “Төвийн бүсийн түншлэл 2023”-Гранпри шагнал-Жүр үр ХХК
2. Экспортын шилдэг бүтээгдэхүүн “Цайны их зам” ХХК
3. Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн “Одод бэст милк” ХХК
4. Төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүн “Ширмэг цүнх” ХХК, “Баяр мөнх” ХХК
5. Бизнесийг дэмжигч байгууллага ТӨРИЙН БАНК
6. ХАҮТанхимын нэрэмжит Өргөмжлөл Золбоо зөгийн бал,
Аймгийн “Брэнд бүтээгдэхүүн”-ээр Хатан ивээл хайрхан ХХК-ийн D-61 загварын гутал, Аймгийн “Шилдэг хүнсний бүтээгдэхүүн”-ээр Говь дүүрэн шим ХХК-ийн Гэр бүл талх,
Аймгийн “Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн”-ээр Дархан ширэн урлал ХХК-ийн Нурууны хамгаалалтын ширэн бүс тус тус шалгарлаа.
Шагналыг Аймгийн Засаг даргын. Орлогч Б.Жавхлан, ХХААГ-ын дарга Т.Ганболд, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхимын дарга З.Болорсувд, СХЗХ-ийн дарга Б.Цэвээндорж нар гардуулан өгч бизнес эрхлэгчдэд амжилт хүслээ.
Үзэсгэлэн худалдаа 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд ААНБ, иргэдийн хүсэлтээр маргааш /2023.10.15/ үргэлжлээд өндөрлөх юм.