Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Шарын голын залуучуудын санал бодлыг сонслоо

2023.08.14
51 үзсэн

УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнгөрсөн амралтын өдрүүдэд /2023.08.12-13/ тойрогтоо ажиллахдаа Шарын гол сумын залуучуудын “We Love Sharyn Gol” цугларалтад оролцож тэдний санал бодол, цаашдын ажилдаа анхаарах олон санал санаачлагыг сонссон юм.
Залуусаас гарсан санал:
-Ажлын байрыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд мэдээлэл, зөвлөгөө өгдөг тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх,
-Баянгол-Шарын голын замыг хатуу хучилттай болгох,
-Шарын голын жижиг уурхайнууд нөхөн сэргээлт хийхгүй байгаа тул байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлуудад анхаарах,
Залууст зориулсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж спортоор хичээллэх, ном унших зэрэг үйл ажиллагаа явуулдаг “Залуус Хөгжлийн Төв”-тэй болох.
Сумын эмнэлгийн орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч нарыг чадавхжуулах,
Хүүхэд залууст зориулсан сэтгэлзүйн төв, хөгжлийн төв байгуулах, сургууль цэцэрлэгийн орчмын гэрлэн дохиог нэмэгдүүлэх, хөлбөмбөгийн талбайг зүлэгжүүлэх, зам талбайг тохижуулах зэрэг тулгамдсан асуудлаар саналаа илэрхийлж байлаа.
Мөн Шарын гол-Дарханы авто зам бүрэн ашиглалтанд орсонд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн залуучуудын санал хүсэлтийг ажил хэрэг болгох талаар хичээн ажиллахаа илэрхийллээ.

Шарын гол сумын Залуучуудын төлөөлөлттэй уулзсаныхаа дараа УИХ-ын гишүүн Г.Дамдинням мөн тус сумын Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай уулзан “Эмнэлгийн ажилтны өдөр”-ийн үйл ажиллагаанд оролцож үйлс хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан амжилттай ажилласан зарим хүмүүст салбарын болон аймаг орон нутгийн шагналыг гардуулан өгч эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдадаа баяр хүргэж талархал илэрхийллээ.