Дархан-Уул аймгийн ЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Цахим төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах гэрээг 2024 онд байгуулсан. Энэ хүрээнд НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн санхүүжилтээр НҮБХХ-с хэрэгжүүлж буй “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” DEMOSC төслөөс Цахим хүртээмжийг сайжруулах, цахим ур чадварыг нэмэгдүүлж цахим шилжилт хийхэд зориулж Дархан-Уул аймагт 150 сая төгрөгийн санхүүжилт хийлээ.
Ингэснээр олон нийтийн цахим ур чадварыг нэмэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд хүрч ажиллах төвийн бүсийн смарт сургалтын танхимтай болох боломж нээгдэж байгаа юм.
Мөн хүүхдийн, ахмадын, тусгай хэрэгцээт иргэдэд цахим мэдлэг олгох “Цахим элч” нарыг энд бэлтгэнэ.
Өнөөдөр /2025.03.25/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска багийн хамт Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ ТЦҮТөвийн үйл ажиллагаатай танилцлаа. Дархан хотын Захирагчийн орлогч, хотын менежер Я.Бат-Очир мөн өнөөдрийн үйл ажиллагаанд оролцлоо.

