Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Цахилгаан автобуснуудыг “Элит хөгжил” ХХК-д эргэн төлөх нөхцөлөөр ашиглуулна

2024.01.29
112 үзсэн

 

Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээ дахин сэргэж 20 ширхэг цоо шинэ цахилгаан автобустай болоод байгаа.
Тус автобуснуудыг хувийн хэвшилд 10 жилийн хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэйгөөр ашиглуулна гэх мэдээллийг өгч байсан. Үүний дагуу өнөөдөр /2024.01.29/ “Элит хөгжил” ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж уг ажлыг албан ёсоор баталгаажууллаа.
Өмнө нь явж байсан 4 чиглэл дээр Авто вокзалаас-Төмөр замын буудал хүртэлх шинэ чиглэлийг нэмжээ.
Тун удахгүй 2 дугаар сарын 01-нээс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд хүрч, том хүн 500 төгрөг, хүүхэд 300 төгрөгөөр үйлчилнэ.
Цаашид эргэн төлөх нөхцөлөөр аймагт бүрдсэн төсвөөр нийтийн тээврийн үйлчилгээний ухаалаг систем хийх, авто зогсоолыг шинэчлэх, дулаан тохилог автобусны буудлыг бий болгохоор төлөвлөж байна.