Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа энэ жил өргөн цар хүрээтэйгээр “Монгол баяр- Монгол бэлэг” уриатайгаар төвийн бүсийг хамруулан 13 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр өндөрлөж байна. Үзэсгэлэн худалдаанд 250 гаруй иргэн, ААНБ оролцож нийт 1.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэн худалдааг ХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим Дархан-Уул аймаг дахь салбар хамтран зохион байгууллаа.

Мөн энэ үеэр “Монгол баяр-Монгол бэлэг-2025” төвийн бүсийн үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон аанб, иргэдийг шалгаруулан шагналаа.
1.Төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүнээр: “Мөнх ундрам хүнс” ХХК-ийн Алтан арвай хэвийн боов
2.Хүнсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр: “Найртын эхэнд дэлгэрэх” ХХК-ийн Гүрмэл хэвийн боов
3.Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр: “Ану энх наран” ХХК-ийн
Сүлжмэл эдлэл,
4.Үзэсгэлэнгийн нэрэмжит шагналаар: “Шинэ үе хамтын холбоо”ТББ-ийн Монгол наадгай хөлөгт тоглоом
5.Шилдэг өрхийн үйлдвэрлэгч иргэнээр: Б. Энхбаярын суран эдлэл тус тус шалгарлаа.
Мөн энэ үеэр Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд батлан даалттай зээл авч, зориулалтын дагуу төслийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Төвийн бүсийн “Шилдэг хоршоо”-г шагналаа.
