Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв 2-р сарын 14-ний өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ

2024.02.02
65 үзсэн

 

Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь “Тэгш хөгжье” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус төвийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Энэхүү төвд тусгай хэрэгцээт иргэдэд эрүүл мэндийн, нийгмийн, сэтгэл зүйн, сэргээн заслын, ажил мэргэжлийн гээд бүх төрлийн үйлчилгээг хүүхэд, насанд хүрэгчдэд үзүүлэх боломжтой.
Дотоод ажиллагааны хүрээнд олон талт үйл ажиллагаа сургалтыг хийхээр 2024 оны төлөвлөгөөг гаргаж, 2-р сарын 14 өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна.
Төвийн дарга Б.Буяндүүрэн: Бид иргэдэд хүлээлтгүй, чирэгдэлгүй үйлчлэхийг зорилгоо болгон ажиллаж байна гэсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь 4 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боломжит ажлын байранд ажиллуулж байна.
Үйлчлүүлэх иргэд Дархан-Уул аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв цахим хаяг болон 77173993 утсаар холбогдон бүртгэлээ хийлгэж цаг авч үйлчлүүлэх боломжтой.