Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ЖДҮ-г дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг өглөө

2023.12.18
97 үзсэн

 

 

ЁЗСХБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Б. Баттөмөр Дархан-Уул аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн үйл ажиллагааг дэмжин суурин компьютер, тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

Уг компьютер тоног төхөөрөмжүүдийг ЖДҮ дэмжих төвийн бизнес дундын оффист байршуулан бизнес эрхлэгч нарт ашиглах, төслөө бичих болон зээлийн материал бүрдүүлэн явуулах зэрэгт ашиглуулах зорилготой юм.

Дархан Уул аймгийн бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгч нарыг дэмжин шаардлагатай тоног төхөөрөмж хандивласан ЁЗСХБХ-ы дарга, УИХ гишүүн Б. Баттөмөр-д талархаж буйгаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төвөөр зочлон тус газарт ирүүлсэн хүсэлтүүдийг үндэслэн зарим шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүсэлт гаргасан иргэдэд хүлээлгэн өглөө.

Үүнд:

  1. Том хүний тэргэнцэр-11 ширхэг
  2. Хүүхдийн тэргэнцэр-10 ширхэг
  3. Алхуулагч-8 ширхэг
  4. Таяг-11 ширхэг
  5. Хараагүй хүний таяг-4 ширхэг

Цаашид тус төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай бүхий дэмжлэгийг үзүүлэх ажиллахаа удирдлага, ажилчдад илэрхийлье.

Дархан уул аймагт оршин суудаг 5200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг судалгаа байдаг. Судалгааны хүрээнд энэ онд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Дархан-Уул аймагт шинээр байгуулж ашиглалтанд оруулаад байгаа юм.

Энэ төв нь хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, сэтгэл зүй, сэргээн засах, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн бүх чиглэлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг бүрдүүлж ажиллах зорилготой.

Уг төвөөр үйлчлүүлэх иргэдэд нэн шаардлагатай зүйл бол яахын аргагүй тусгай тоног төхөөрөмж байсан, энэхүү асуудлыг шийдэж ажилласан УИХ-ын гишүүнд иргэд талархаж буйгаа илэрхийлж байлаа.