Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хүнсний уулзвараас өргөөгийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг 07-р сарын 01-нээс өмнө нээхээр ажиллаж байна

2023.06.12
64 үзсэн

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ онд авто замын салбарт Улсын төсвийн 49.3 тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 багц төсөл арга хэмжээ, Орон нутгийн төсвийн 2.7 тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэй 14 багц төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал Дархан сумын Өргөө, 5 дугаар багийн аймгийн төвийн доторх 620м урттай, 2 урсгалтай 4 эгнээ авто замын шинэчлэл засварын 1-р багцын ажлыг “Шилдэг зам” ХХК гүйцэтгэж байна.
Өнөөдрийн /2023.06.12/ байдлаар ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байна. Энэ оны 07-р сард багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэв.
Тус компанийн ажил өнгөрсөн жил эхэлсэн ч он дамжин үргэлжилж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Мөн авто замын бродюрын чанар дээр ч асуудал үүссэнийг захиалагч болон захиалагчийн хяналтын байгууллагаас албан шаардлага өгч үйрч гэмтсэн 500 ширхэг хашлагыг журмын дагуу тухайн компаниар солиулжээ.
Одоогоор замын эвдэрсэн хэсгүүдийн нөхөөсийг асьфалтаар дүүргэн тэгшилж байна. Энэ сарын 20-ны дотор битүү асфальтан хучилтаа аваад авто замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөжээ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Батсүх, Дархан хот байгуулалт барилга захиалагчийн газрын дарга Д.Батбаяр нар өнөөдөр /2023.06.12/ замын ажлын явцад хяналт тавин ажиллалаа.