Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд хээрийн мал эмнэлгийг дэлгэх дадлагыг хийлээ.
Хээрийн мал эмнэлгийг малын удмын сангийн үндэсний төвийг түшиглэн байгуулж, 5 асар, майхан, ариутгал халдваргүйтгэлийн нэг машин, 15 хүн , хүч техниктэйгээр ажиллаж, шатаах зуухыг ашиглан өвчилсөн малыг шууд устгах нөхцөлийг бүрдүүлж, малын өвчинг тархан дэлгэрэлтийг богино хугацаанд таслан зогсоох үйл ажиллагааг зохион байгууллаа.

Гоц халдварт өвчнөөр өвчилсөн малын сэг зэмийг шатааж устгаж аюулгүй болгох үйл ажиллагаа нь мөн анх удаа явагдлаа.
